Search

Миний төсөөллийн ертөнцөд тавтай морил!!!

Миний эрэгцүүлэл

Эмэгтэй хүн эр бүхэнтэй үнэрээ хувааж, эрээ цээрийг умартан явааг хархад аймаар байдаг. Тийм хүмүүсийн нүднээс бүсгүй хүний нандин чанарын нууц үзэгдхээ больчихдог нь аймаар… Энэ үгийг би хаанаас олж уншиснаа огт санахгүй байгаа ч юутай ч уншаад дотоод сэтгэл минь тэр чигтээ хоосрон нүдэнд нулимас ихээр хуралдаж байснаа л би сандаг юм. Яагаад ч юм би тэр бүсгүйчүүдийн тухай их л бодож билээ тэгээд айхаас илүүтэй өрөвдсөн юмдаг. Заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгний хувьд үнэ цэнэтэй болж хувирж эсвэл ямарч хэрэггүй нэгэн болдог. Тэр бүрт хүн гэгч дотроо олон янзын мэдрэмжийг мэдэрж тэгээд эцэст нь амьдрал гэж ийм юм байнаа гэж дүгнэдэг.Тэгэхлээр өөрийгөө хүрээлж байгаа хүмүүсээс л шалтгаалж бид амьдралыг сайн ба муухай энгийн ба гайхалтай гэж ангилаад түүнийхээ аль нэг бүлэгт өөрийгөө багтаадаг байх. Зовлон нөгөө зовлонгоор солигдох агшинг жаргал гэж эндүүрнэ… Энэ үгийг би нэгэн сүмрүү явж байх замдаа уншиж байсан юм сэртхийлгэм хирнээ бодит амьдралын аймаар хийгээд муухайг цаад утгадаа гүн шингээж чадсан энэ үг…. Тэгэхлээр хүмүүн бидний амьралд үг гэдэг их чухал юм.Илтгэх урлаг ордог байсан проффесор дандаа л үг бол амьд юм үг гэдэг тэр чигтээ гайхамшиг гэж ярьдаг байсансан. Их сургуульд ороод хамгийн анхны хичээл дээрээ сонсож байсан үг бол энэ юм дараа дараагийн хичээл дээр ч хичээлээ эхлэхээс өмнө энэ үгээ байнга давтддаг байсансан. Хажууд үргэлж суудаг байсан охин заримдаа нилээн уцаарлангүйгээр проффесорийг энэ үгээ давтана хэлэх болгонд тоть шиг л давтах юм новш гэж хаана байна тэр ид шид чинь хаана байна гэж хэлдэг байж билээ. Миний хувьд түүнийг тэгж хэлэх бүрт би шинээр үг гэдэг энэ хоёрхон үсгээс бүтэх зүйлийн гайхалтай нууцыг нь эргэцүүлдэг байлаа…Үүнийг уншаад сууж байгаа та ч бас энэ зүйлийн тухай нэг эргэцүүлж үзэх хэрэгтэй биз.

Та нар ер нь юунаас айдаг вэ? Ихэнх хүмүүс харанхуй, өндөр, гэх мэтчилэнээр хариулах байх харин Л.Өлзийтөгс хэмээх зохиолч айдсын тухай маш олон зүйлс бичсэн байдгаас хамгийн онцгой нь Хүмүүс бүгд энэлж шаналдаг ч нэг л мэдэхэд өнөөх энэлмээр, шаналмаар юмандаа дасчихсан байдаг нь аймаар. Энэ хэсэг л их онцгой бас уншхад хүртэл хүйт даам өгүүлбэр юм шиг надад санагддаг юм. АА харин миний хувьд бардам омогтой бөөрөнхий шүтсэн ус лүгээ бага боловч эрдэм эс тогтоодог хүмүүн гэгчээс л айдаг юмдаа. Л.Өлзийтөгс зохиолч бид хоёрын айдаг зүйлийн огтолцож байгаа тэр цэг нь чухамдаа хүн төрлөхтөн болж таарсан юмдаг.Харин таны хувьд юунаас их айдаг вэ?

Advertisements
Featured post

Богино гунигт түүхүүд…

Эмээ минь дээ одоо ганцхан удаа л таныгаа зүүдэндээ харах юмсан. Хамгийн аймаар зүйл ердөө л дахиж хэзээ ч ирэхгүй хүнийг үхтлээ санаж хүлээх юм…

Эмэгтэй эрэгтэй хүний тухай…👫

Эмэгтэй эргэж харан мишээнэ эрэгтэй түүнлүү хариу инээмсэглэнэ. Яг тэр үед тэдний ертөнц зөвхөн бий боллоо. Эрэгтэйн харц  эмэгтэйгээс үл салах бөгөөд тэр эмэгтэйн хацар улайж нүдэнд нь тийм гэхийн ар

Don’t Say Goodbye…

IMG_1015

Та нарт минь “Битгий баяртай гэж хэл” гэмээр хүн байдаг л биз дээ?
Зөвхөн эр,эмийн хайр дурлал ч гэлтгүй олон төрлийн хайраас аль нь ч байж болно шүү дээ. Гэр бүл,хамаатан садан,найз нөхөд гээд..хэзээ ч холдмооргүй хүмүүстээ энэ үгийг хэлэхийг хүсдэг л биз дээ? энэ хэдэн үгсийг миний байдаг нэг грүп-д биччихсэн байсан юм би өөрийн мэдэлгүй сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо илэрхийлээд биччихсэн байсан. Уг нь тиймэрхүү зүйлст огт хариу үйлдэл болон сэтгэгдэл үлдээдгүй юмлдаа.Энэ зүйл ойрын үеп болж буй үйл явдлуудаас болсон биз нилээн олон асуудлыг яаж цэгцтэйгээр шийдэх вэ яаж тэгэх вэ гэж бодсоор магадгүй хэн нэгэнд сэтгэлээ нээх учиртай гэж бодсон биз тиймээс л эдгээр үгсийг бичсэн байх гэж би бодож байна.

#БИ гэр бүлээ хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог аав ээж бас дүү өвөө эдгээр хүмүүсийг хаашаа ч явуулахгүй зөндөө олон зүйлсийг хамт туулахыг маш их хүсдэг гэхдээ зарим үед зүгээр л тэднийгээ хэн ч биш юм шиг аашилчихдаг тэр үедээ өөрөө буруугаа ухаарсан ч битгий баяртай гэж хэл уучлаарай гэх эдгээр үгсийг ерөөсөө хэлж чаддагүй үүндээ их харамсаж явах юм заримдаа бүүр өөрийгөө үзэн ядах хэмжээнд хүртэл тийм муухай аашилдаг. Тэдгээр хүмүүстээ л энэ үгийг хэлхийг хүсэж байна даа….

Энэ өгүүлбэрийг бичсэний дараа өөр нэг хүн хариу бичсэнг уншаад миний блог-г уншдаг бүх хүн үүнийг уншаасай л гэж  бодход хүрсэн. Та бүхэнтэйгээ эдгээр зүйлсийн талаар хуваалцья 🙂

# Ммхн хүн угаасаа тэнэг амьтад шүү дээ.Үргэлж л дандаа хожим нь ухаарч байдаг.Би ч гэсэн хааяа бүр үнэхээр муухай ааш гаргачихдаг.Сүүлд нь тэгээд уйлаад л уфф.Үнэхээр ойлгомжгүй.Тэр хүмүүс байхгүй байсан бол өөрөө юу ч хийж чадахааргүй өчүүхэн амьтан атлаа байхад нь уурлаад л юухх ёстой л тэнэг хүмүүс дээ.

Тиймээ бид ердөөсөө ийм тэнэг уур бухимдалдаа дийлдэгдэх үедээ цаана хүнийхээ юу надад бүтээж өгсөн юуг бүтээх гэж хичээж буй миний төлөө гаргаж буй хичээл зүтгэл гээд бүх зүйлсийг нь мартаад л хатуу үгийг хайр найргүй чулуудаж өөрийгөө ч тэр өрөөл бусдыг ч тэр зовлонд унгаадаг бид ердөөсөө л уурлах үедээ мангас болдог юм шүү дээ.

 

Хүсэл Тэмүүлэлийн тухайд…

IMG_1115

Хүсэл тэмүүлэл гэдэг энэ холбоо үг… Яагаад заавал эдгээр үгсийг хооронд нь холбосон юм бол. Би үүний тухай удаан бодсон юмдаг гэхдээ одоо ч өөртөө үүнийхээ хариултыг өгч чадаагүйл явна. Хүмүүн бидний хүсэл гэдэг үргэлж хязгаарлагдаж байх учиртай хэрвээ бид хүсэлээ үл хязгаарлвал шунал болон атаархал гэгчид идэгдэж амьдрахын эцэсгүйгээр тарчилах болно. Бид маш их зүйл  хүсэж өөртөө байхгүй өрөөлд байгаа зүйлсийг нүдээр олзолж сэтгэлээр хэтэрхий их хүсвэл амьдын тамд унадаг учиртай. Тиймээс бидний хүсэл хязгаартай байх хэрэгтэй гэж би боддог юм. Харин тэмүүлэл гэдэг бол огт өөр асуудал түүнийг зүгээр л хүссэнээр нь орхи тэр хязгааргүйгээр эрх чөлөөтэй байх учиртай. Учир юу гэвэл хүмүүс бид тэмүүлэлтэй байж аливаа зүйлийг хийх хүчтэй болдог. ХҮСЭЛ гэхдээ огт муу зүйл биш юм. БИД ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ хоёроо нэг цэгт огтлолцуулж чадвал тэндээс чиний зорилго мөрөөдөл амжилт бий болдог. Гэхдээ хүсэл тэмүүлэлээ огтлолцуулж чаддаг хүмүүс маш ховор байдаг чухамдаа үүнийг бичээд сууж буй би хүртэл түүнийг хийж чадаагүй л байна. Ер нь би энэ нийтлэлийг ердөө л өөртөө зориулж бичиж буй болотой үүнээс цааш юу гэж бичих талаар мэдэхгүй болтол бодол дундаа хөл алдсан учир би анир чимээгүйг баримтлан энэ бичэлтийг төгсгөж байна.

너민거의 일기 입니다…❤️

Би чиний тухай

Цасны тухайд…

14443f28a352557b

За тэгэхлээр өнөөдөр цас зөөлөн бас их сайхан том ширхэгтэйгээр бударсан өдөр байлаа. Сэтгэл цаанаа л нэг гэглзээд л хэнийг ч юм хүлээгээд л байлаа  халуун кофе гартаа барьсан шигээ цонхоор ширтэж суухдаа будрах цастай хамт ганц улаан сарнай бариад ирэх хэн нэгнийг л хүлээж буй минь тэр бололтойдог. Би тэгээд л цонхоор харан гиеүүрч суухдаа аль эртээ үеийн дурсамжаа сэтгэл дотроосоо ухаж гаргаж ирэн тоосыг нь арчиж жаал харж суулаа их сайхан байждээ гүээ одоо ч муухайсаад байгаа юм алгалдаа гэхдээ л ер нь дурсамж гэдэг их сайхан шүү дээ. Тээр алсад үлдсэн тэр нэгэн дурсамжандаа хэсэгхэн саатах зуураа би элгээ хөштил инээж удтал энэ дурсамжандаа л байх юмсан гэж бодсонсон. Ер нь цас яагаад ийм хүчтэйгээр надад урьд эртний дурсамжыг бодолд минь авч ирэв ийм хүчтэй мэдрэмж буй болгодог энэ цас гэгч угтаа яг юу юм бэ? Цас…Ца…с мэдэхгүй юмдаа яг оноод хэлчих гэхээр би түүний гайхалтай үзэмж хийгээд хүч чадлыг нь үгээр илэрхийлж чадахгүйндээ. Харин уншигч та бүхэн минь илүү яруу илүү сайхнаар түүнийг тодорхойлж чадах бизээ.

АА бас цас их сайхан гэж бүх хүмүүс ярилцдаг хирнээ өнөөх сайхан зүйл нь дээрээс нь бударж байхад юун үл мэдэгдэх тийм харцаар түүнийг ширтэж буй, бас түүнээсээ бүүр дагжин чичирж жийрхэж буй олон хүнийг харлаа. Тэгэхлээр хүн гэгч ямар их хувьсамтгай болохын жишээ энэ болох биз тийм муухай хэлж буй үг үйлдэл хоёроо зөрүүлж байдаг бололтой юм.Хэн ч билээ нэг зохиолчын номонд заримдаа би хүмүүсээс айдаг…Хүмүүсийн дунд байна гэдэг миний хувьд аймаар юмны нэг гэж бичсэн байдаг юм их л сайхан… ухах тусам нээрээ тийм шүү дээ гэхэд хүргэдэг энэ мөр….Өнөөдөрийн цасруу харах тэр харц, тэр зугтаалт бүхнийг харж суухдаа би яг л ийм мэдрэмж бас айдсыг мэдэрсэн юм.Би сая үүнийг бичиж суухдаа гэнэт санлаалдаа хүмүүсийн тухай нэг иймэрхүү зүйл бичсинээ….Би нар жаргах бүрд гунигладаг Би нар мандах бүрд шаналдаг Өнөөдөр ч маргааш ч босоод энэ аймаар тэвчишгүй хүн төрлөхтөнтэй хамт алхах учир би өглөө орой өдөрт угаас дургүй гэжээ. Та нар гайхаж байна уу? Өөрөө бидний нэг биш юм шиг аяглаж байна даа гэж харин тиймээ би ч бас өөрийгөө яагаад өөрийн төрөлхтнөө ингэж их жигшидгээ ойлгодгүй юм. Ер нь энэ бодол энэ байдал хэний буруу вэ? Хмм…Энд хүн төрлөхтөн ч би ч тэр хэн нь ч буруугүй зүгээр л энэ муухай хийгээд бохир хорвоогийн буруу… ингээд л орхиё угаасаа хүмүүн бид чинь хэн нэгэнд бурууг өгөх их дуртай  шүү дээ. Өөөө би чинь одоо…. уг нь цасны тухай ярьж байгаад юунд энэ сонин ээдрээтэй сэдэв рүү орчиховдоо Юутай ч цас бол хос хоёрын зүрхийг ойртуулж, эх үрийн энхрийхэн харцыг улам тодотгож, байгаль дэлхийн бохир бүхнийг угааж өгдөг рашаан хиргүй тунгалаг нялх хүүхдийн үнэр шиг тийм тунгалаг тийм гялбам сайхан байгалын үзэгдэл юмаа. За энэ хүргээд энэхүү юун ч үл мэдэгдэх зүйлээ дуусгая үүнийг уншисан хүн бүр цасны тухай бодлоо хуваалцаасай гэж хүсэж байна.

төсөөлөл

cropped-dalai.jpg

Хүчирхэг бадируун гар хацрыг минь аяархан илж байснаа доошилон урууланд минь хүрээд гүн цэнхэр нүдээрээ бүхийл биеийг минь таалах мэт ширтсээр л байлаа. Энэ мөч, энэ хүрэл,т энэ нүд, энэ бүхэн зүүд биш төсөөлөл биш гэж надад хэн нэгэн шивнээсэй. Удах тусам би түүнд улам дурлаж амьсгалыг нь мэдрээд л энгэрт нь шигдэнэ хэвтэхийг туйлаас их хүснэ. Түүний үнэр ямар сайхан юм бэ анхлим хирнээ тийм нэг содон үнэр ямар ус хэргэлдэг юм бол эсвэл савангых нь үнэр юм болов уу? за аль нь ч байлаа надад хамаагүй. Түүний инээмсэглэл бурхан минь хар тамхи яаг ингэж үйлчилдэг болохоор л хүмүүс хэргэлдэг байхдаа мансууруулмаар ийм гайхалтай тийм хүчтэй байх гэж…Хөвсгөр зөөлөн үсийг нь илэн хэвтхэд хүчирхэг хирнээ бадирун тэр гар намайг цонхоор сийгэх салхинаас хамгаалах мэт чанга гэгч тэврэнэ. Гадаа шиврэх бороо, тээр цаана сонсогдох DUSTIN O’HALLORAN-н ая чихэнд бүүр түүрхэн эгшиглэнэ яг энэ цаг яг энэ мөчийг ингээд л зогсоочихмоор байна. 1 2 3 түүний арьс миний арьс хоорондо шүргэлцэн тийм гэж хэлхийн аргагүй мэдрэмжийг сэтгэлд үлдээнэ. Би зүүд бодит ертөнцийн зааг дээр гацчихаад байгаа юм шиг ихэд хачин мэдрэмж намайг бүрхээстэй байх юм чи бодит биздээ надад хэлээчдээ надад шивнээчдээ…..Нүдэнд минь нулимас дэрийг минь норгосон болотой би харанхуй өрөөнд гав ганцаар үлдсэн байлаа зүгээр л зүүд байж нүдэнд минь нулимас мэлтэлзэн би юунд ч юм бэ голдоо ортол гомдоно би сэрэх ёсгүй байсан юм саяхан л би тийм онцгой тийм аз жаргалтай мөчид байсан биздээ гэтэл одоо яагаад би тэр аз жаргал тэр мэдрэмжээ зүгээр л өнгөрсөн цаг дээр бодно вэ? Дургүй хүрмээр энэ бодит байдал…

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑